Дорноговь аймгийн Өргөн сум нь хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу. Өргөн сум нь анх 1924 онд “Баттулга” нэртэйгээр “Чойлин уул”-ын энгэрт байгуулагдсан.
Зундаа хур бороо элбэг, өвөл өнтэй сайхан болдог. Зарим зуншлага муутай үед зундаа ган болж өвөлдөө зудтай байдаг. Хавар, намартаа салхины хурд 6-8 м/сек байдаг. 1-р сарын дундаж температур -23 хэмийн хүйтэн байдаг. 7-р сарын дундаж температур +23,4 хэмийн дулаан байдаг.
Жилийн дундаж салхины хурд 4-10 м/сек Жилийн хур тунадасны нийлбэр нь 135.7 мм. Тус сумын нийт хүн амын 59.4 хувь нь сумын төвд амьдардаг. 40.6 хувь нь хөдөө аж ахуй эрхлэн амьдардаг. Уул уурхай хөгжсөн бүс нутаг. Монросцветмет нэгдлийн салбар Өргөний уулын үйлдвэр тус суманд 30 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сумын хүн амын 65 хувийг залуу болон дунд насныхан, 30.5 хувийг хүүхэд, 5.8 хувийг ахмад настангууд эзэлж байна.