ДОРНОГОВЬ - МАНДАХ

Мандах сум нь Түшээт хан аймгийн Ачит гүний хошууны залгамж үе нь билээ. Түшээт хан аймгийн Ачит гүний хошуу нь 1967 оноос түүхээ эхэлж Ардын хувьсгалын үе буюу 1921 он хүртэл үе залгамжилсан 12 Засаг ноёны удирдлагыг дамжсан юм. 1924 оны 8 дугаар сард Ачит гүний хошууг Түшээт хан аймгийн Ёст гүний хошуутай нэгтгэн ХОЁР ӨЛЗИЙТ уулын хошуу гэж нэрийдсэн бөгөөд уг хошууг Богд Мандах , Манлай, Баясгалант , Өндөршил гэсэн 4-н суманд хувааснаар Мандах сум байгуулагдсан.
Зургийн тодорхойлолт алга байна.
Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил өөрийн аймгийн Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг сумтай хил залгаа оршдог. Нийслэл Улаанбаатар хотоос 454 км, аймгийн төвийнхөө баруун хэсэгт 170 км-т байрладаг.

Далайн түвшнээс дээш 1307 м өндөр Төхөм хэмээх газар байршсан. Тус сум нь олонд зартай Ашиг хоргын чулуу, Арван наймын богд, Будрын чулуу, Аргалант, Нармандах, Буянт, Ноён, Хоньч, Хорго, Баян-Өлгий, Сүйхэнт зэрэг өвөрмөц гоо сайхан үзэсгэлэнт уул хад нүд алдам цэлийсэн уудам тэнэгэр говь хөндий хослон байдаг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0