Дорноговь аймгийн Иххэт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Цэцэн хан аймгийн Боржигон Цэцэн вангийн хошуунд харъяалагдаж байжээ. Бүрдэнэ, Баян, Зүлэгт гэсэн 3 багийн нийт 691 өрхөд 2143 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Дорноговь аймгийн 14 сумаас 5 –д, газар нутгийн хэмжээгээр 11-т ордог.
Далайн түвшнээс дээш 1250 м өргөгдсөн, даваа толгод, уул овоо, тал хөндий хосолсон газар нутагтай. Газар зүйн бүсчлэлийн хувьд сумын нутаг дэвсгэр нь бүхэлдээ говь хээрийн бүсэд багтдаг. Ургамлын бүрхүүлийн зонхилох хувийг хазаар өвс, монгол өвс эзэлдэг.Дорноговь аймгийн зүүн хойд хэсэгт: • Улаанбаатар хотоос 360 км,• Аймгийн төвөөс 180 км зайд байрладаг. Хэнтий аймгийн Дархан, Галшар, өөрийн аймгийн Алтанширээ, Айраг сумдтай хиллэдэг.
• 1-р сарын дундаж температур, -21,5 хэм • 7-р сарын дундаж температур, +26,5 хэм• Жилийн дундаж салхины хурд, 5-7 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр, 7,2 мм