ДОРНОГОВЬ - АЛТАНШИРЭЭ

1924 оны 7 дугаар сард Богд Хан уулын их дулаан уулын хошуу нь 8 сумтай байгуулагдсан түүхтэй. Энэхүү 8 сумын нэг болох Баялаг мааньт сум нь Баян, Буян сумтай нэгдэж “Зүрх чандмань” сум болон нүүдэллэн явсаар 1934 онд нутгийн ардын төлөөлөгчдийн хурлаар “Зүрх чандмань” сумыг “Алтанширээ” сум болгон нэрийдсэн түүхтэй.Алтанширээ суманд Тойг, Зараа, Хаяа, Чулуунгишгэр гэсэн 4 багийн нийт 398 өрхийн 1282 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Дорноговь аймгийн 14 сумаас 13-т, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог.
Далайн түвшнээс дээш 1200 м өргөгдсөн. Физик газарзүйн шинжээрээ говийн их мужид багтдаг. Байгалийн эрс тэс уур амьсгалтай. Бэлчээрийн ихэнх нутагт Хялгана, Таана, Хүмүүл, Агь, Гашуун божмог, Үхэр шүлхий, Хазаар, Ямаан шарилж, Баглуур хиаг, Бүпнүүр, Бударгана, Хөх тэсэг зэрэг шүүслэг шим тэжээлтэй ургамал зонхилдог. Ан амьтдаас Үнэг, Чоно, Хярс, Туулай, Дорго, Мануул Өмхий хүрэн, Тарвага, Хар сүүлт, Цагаан зээр зэрэг элбэг байдаг. Дорноговь аймгийн зүүн хойд хэсэгт:  Улаанбаатар хотоос 456 км,  Аймгийн төвөөс 90 км зайд байрладаг.Хэнтий аймгийн Галшар, өөрийн аймгийн Сайхандулаан, Айраг, Иххэт, Дэлгэрэх, Өргөн, Сайншанд сумдтай хиллэдэг.

1 дүгээр сарын дундаж температур -24-/-29/ 0С7 дугаар сарын дундаж температур +25-/+36/ 0СЖилийн дундаж салхины хурд 4,2-4,9 м/сЖилийн хур тунадасны нийлбэр 100-120 ммВ. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0