11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ГОВЬ-АЛТАЙ - ЭРДЭНЭ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Ёст бээсийн хошуу. Сангийн далай, Цэцэгнуур, Цагаан-Уул, Өлзийт 4 багийн нийт 567 өрхөд 2341 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Говь-Алтай аймгийн 18 сумаас эхнээсээ 12-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтралаар хамгийн бага /1.1 хүн/га/ сум юм.
Хөгжлийн Индекс
Далайн түвшнээс дээш 2420 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Алтайн уулсын мужид, геоморфологийн хувьд Алтайн нурууны урд хэсэг, өвөр говийн мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 4 балл.Говь-Алтай аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 976 км, Аймгийн төвөөс 267 км зайд байрладаг.Өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. Говь-Алтай аймгийнхаа Цогт, Бигэр, Чандмань сумдтай баруун, хойд, зүүн хойд талаараа, зүүн урд талаараа Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум өмнөд хэсгээрээ Хятад улстай хиллэдэг

Хуурай сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -16 С7 дугаар сарын дундаж температур +18 Сжилийн дундаж салхины хурд 5-10 м/сжилийн хур тундасны нийлбэр 120-140 мм
ТОО
0
0
0