11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ГОВЬ-АЛТАЙ - ШАРГА

Говь-Aлтай аймгийн Шарга сум нь 1924 онд байгуулагдсан хуучнаар Засагт хан аймгийн Сүжигт гүний хошуу.Баянгол, Хамтын хүч, Сондуулт, Улаан туг гэсэн 4 багийн 558 өрхөд 1900 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Говь-Алтай аймгийн 18 сумын 13-д, газар нутгийн хэмжээгээр 10-д, нутаг дэвсгэрийн хэмжээ 556.6 мянган га, хүн амын нягтрал 1 км2 газарт 0.3 хүн ногддог.
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ШАРГА СУМ
Далайн түвшнээс дээш 950-1200 м өндөрт өргөгдсөн Их нууруудын хотгорын урд хэсэгт оршдог. Дархан цаазат Хасагт Хайрхан, Хан Тайшир, Хар азарганы нуруу зэрэг Монгол Алтайн томоохон уул нуруудаар хүрээлэгдсэн Алтайн хээрийн талархаг, Алтайн уулархаг мужийг харуулсан, Их нууруудын хотгорын бүлэгт багтдаг. Шаргын говийн урт нь Хүйсийн говийн урд захаас Халиуны хоолой хүртэл 160 км, говь, тал хээр хосолсон нутаг юм. Зундаа 7, 8 сард 40 хүртэл халдаг.
Говь-Алтай аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1083 км, Аймгийн төвөөс 83 км зайд байрладаг.Халиун, Төгрөг, Дарви, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдтай хиллэдэг.

Хуурайдуу халуун зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -27.9 С7 дугаар сарын дундаж температур +27.4 Сжилийн дундаж салхины хурд 4-8 м/сжилийн хур тунадасны нийлбэр 38 ммХамтын хүч багт цасны зузаан 16 смУлаан туг багт цасны зузаан 10 смСондуулт багт цасны зузаан 10 см байдаг.Баянгол, Хамтын хүч, Сондуулт, Улаан туг багт ургамлын ажиглалт бэлчээрийн төлөв байдлыг тодорхойлох зогсоол цэгтэй. Сумын төвд 120 м2 талбай бүхий цаг уурын ажиглалтын талбайтай.
ТОО
0
0
0