Говь-Алтай аймгийн Цээл сум нь 1924 онд Харнуудын отгийн захиргааг өөрчилж Хантайшир уулын хошууны харьяанд Бүрэнжаргалан сум нэрээр байгуулагдсан ба 1931 оноос гол усны нэрийг харгалзан Цээл сум гэж нэрлэжээ.Цээл сум нь Бүрэнжаргалан, Баянгол, Дэрстэй, Жаргалт гэсэн 4 багтай, 571 өрх, 2174 хүн амтай.Хүн амын тоогоор аймагтаа 13-рт, газар нутгийн хэмжээгээр 9-рт, амьдралын түвшингээрээ 4-рт ордог.
Нутгийн хойд хэсэг нь ерөнхийдөө уулархаг, Монгол Алтайн нурууны салбар уулс болох Хар азаргын нурууны салбар уулс буюу далайн түвшнээс дээш 2700-З000 м өндөрт орших уул нурууд, урагшлах тусам уулархаг гадарга намсаж, цөлөрхөг хуурай хээрийн шинжийг агуулсан намхан ухаа толгод гүвээ тэдгээрийн хооронд өргөн уудам хөндий үргэлжилнэ. Говь, тал, хээр бүс зонхилдог. Говь-Алтай аймгийн зүүн урд хэсэгт:Алтай хотоос зүүн урагш 160 кмУлаанбаатар хотоос 1160 км зайд Монгол Алтайн нурууны салбар уулсын дунд, хойд талаараа Халиун, зүүн талаараа Цогт, урд талаараа Алтай, баруун талаараа Төгрөг сумдтай тус тус хиллэдэг.
Сумын нутаг бүхэлдээ говийн бүсэд багтдаг. Хуурай уур амьсгалтай, гандуу дулаан зунтай, хахир өвөлтэй. Жилд дунджаар 240 хоног цэлмэг байж ам сантиметр газрын гадаргууд 1400-1500 квт/цаг нарны нийлмэл цацраг тусдаг. Жилийн дундаж дулаан -20С, хамгийн хүйтэн 1 сарын дундаж хүйтэн -200С, хамгийн дулаан сарын дундаж 19.60С Жилийн дундаж салхины хурд 4-5м/c байдаг.