ГОВЬ-АЛТАЙ - ЦОГТ

Говь-Алтай аймгийн Цогт сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Толь гүний хошуунд харьяалагдаж байжээ.Одоо Баян-Өндөр, Далан, Гэгээт, Баянтоорой Төгрөг, Рашаант, Баян-Улаан гэсэн 7 багийн, нийт 995 өрхөд 3476 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Говь-Алтай аймгийн 18 сумаас 2-д ордог, газар нутгийн хэмжээгээрээ 3 –д ордог, хүн амын нягтарлаар 4.78 хүн / 1 га/ сум юм.
Говь-Алтай аймгийн Цогт сум төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа
Далайн түвшнээс дээш 2300 м өргөгдсөн . Физик газар зүйн хувьд Монгол Алтайн уулсын мужийн Говь-Алтай уулын мужид хамаардаг. Газар хөдлөлийн эрчим 6 балл. 
Говь-Алтай аймгийн Зүүн урд хэсэгт:• Улаанбаатар хотоос 1050 км• Аймгийн төвөөс 200 км зайд байрладаг.Хойд талаараа Говь-Алтай аймгийн Цээл сум, Халиун сум, зүүн талаараа Бигэр сум, зүүн урд талаараа Эрдэнэ сум, БНХАУ, баруун урд талаараа Алтай сумтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хүйтэвтэр өвөлтэй.• 1 дүгээр сарын дундаж температур -21 0С• 7 дугаар сарын дундаж температур +17 0С• Жилийн дундаж салхины хурд 4-6 м/c• Жилийн хур тунадасны нийлбэр 150-250 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0