Говь-Алтай аймгийн Халиун сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Засагт ханы хошуу. Олонбулаг, Сүүж, Чацран, Гүү бариач гэсэн 4 багийн нийт 693 өрхөд 2315 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Говь-Алтай аймгийн 18 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр том нутагтай, хүн амын нягтралаар бага сум юм.
Далайн түвшнээс дээш 1441 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл болох Хар-Азаргын нуруу, мөн Монгол Алтайн салбар уулсын Хантайширын нурууг зоолон өнгөрөх шугамын хоорондох уул говийг эзлэн оршино. 1104-1500 орчим м өндөртэй.
Говь-Алтай аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 1100 км, Аймгийн төвөөс 110 км зайд байрладаг.Есөнбулаг, Бигэр, Тайшир, Цогт, Цээл, Төгрөг, Шарга сумдтай хиллэдэг.
Халиун сумын цаг агаар, уур амьсгал нь Их нууруудын хотгорын уур амьсгалтай салшгүй холбоотой.