ГОВЬ-АЛТАЙ - ТОНХИЛ

Говь-Алтай аймгийн Тонхил сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Дайчин вангийн хошуу. Бүс-Уул, Тамч, Зүйл, Алтан соёмбо, Алтайн-Оргил гэсэн 5 багийн нийт 638 өрхөд 2310 хүн амьдардаг. 
ЦЕГ: Говь-Алтай аймгийн Тонхил суманд гарсан хүн амины хэргийг шалгаж байна
Далайн түвшнээс дээш 2200-2500 м өргөгдсөн. Хуурайдуу, хүйтэвтэр, өндөр уулын мужид хамрагддаг. Сумын нутаг дэвсгэр нь цөл, цөлөрхөг, хээр ба хуурай хээрийн бүсэд хамаардаг. Говь-Алтай аймгийн баруун өмнө хэсэгт:Улаанбаатар хотоос 1200 км,Аймгийнхаа төвөөс 210 км зайд байрладаг. БНХАУ, Говь-Алтай аймгийн Бугат, Дарви, Төгрөг, Шарга, Ховд аймгийн Алтай, Цэцэг, Дарви сумдтай хиллэдэг. Тус суманд 2008 онд ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн тахилгат" уул болсон Сутай хайрхан, мөн Хараат, Ширээт, Бамбагар Ямаат, Бүс-Хайрхан зэрэг Монгол Алтайн нурууны 1-р салбар эгнээ болсон уул нуруудтай. Нутгийн өмнөд хэсгээр Хонин усны говь байх ба уг говь нь хулан, хар сүүлт, тахь зэрэг ховордсон амьтад, мөн ховордсон ургамалтай. Байгалийн бүсийн хувьд говь-цөлийн, хээрийн, өндөр уулын гэсэн 3 бүстэй. Тонхил, Хулам, Амттай зэрэг нуурууд, Зүйл, Хужирт, Хулд зэрэг гол, горхитой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0