ГОВЬ-АЛТАЙ - ЕСӨНБУЛАГ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум нь анх Говь-Алтай аймаг байгуулагдсан цагаас эхлэн хотын суурь тавигдаж 1942 онд 127 өрх 374 иргэнтэйгээр Есөнбулаг хот байгуулагдсан түүхтэй. Хуучнаар Засагт хан аймгийн Засагт ханы хошуу байжээ. Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1961 онд Есөнбулаг хотыг Алтай хот гэж нэрлэх болсон. Баяншанд, Баянхайрхан, Харзат, Жаргалант гэсэн төвийн 4 баг, Рашаант, Наран гэсэн хөдөөгийн 2 багийн нийт 4746 өрхөд 17453 хүн амьдардаг. Үүнээс Алтай хотод 4360 өрхийн 15945 хүн ам төвлөрөн суудаг.Хүн амын тоо болон нягтаршлаараа Говь-Алтай аймагтаа хамгийн өндөр бөгөөд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч олонтой сум юм.

Зургийн тодорхойлолт алга байна.
Далайн түвшнээс дээш 1550-2280 м өндөрт өргөгдсөн. Газрын гадаргын төрх байдал нь жигд бус, баруун талаараа Хантайширын нуруу, хойд талаараа Далангийн нуруугаар хүрээлэгдсэн, зүүн талаараа аараг толгодтой.Сумын нутаг дэвсгэрийн 20 хувь нь хангай, 50 хувь нь говь, 30 хувь нь тал хээрийн бүс эзэлдэг. Улаанбаатар хотоос баруун зүгт 1001 км зайтай, баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас 400 км зайтай оршдог бөгөөд Говь-Алтай аймгийн Халиун, Шарга, Тайшир, Бигэр, Дэлгэр сумдтай хиллэдэг. 

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй мужид багтдаг. Агаарын жилийн дундаж температур - 0,40С градус7-р сарын дундаж температур +13,70С1-р сарын дундаж температур -18,10СЖилд дунджаар 126,6 мм хур тунадас унадаг.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0