Говь-Алтай аймгийн Дарви сум нь 1926 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошуу. Ихэс, Хужирт, Жавхлант, Үйлдвэр гэсэн 4 багийн нийт 590 өрхөд 1890 хүн амьдардаг. Үүнээс малчин өрх 280 малчин 553 байдаг.352309 га нутаг дэвсгэртэй, 116 мянган толгой малтай. “Эрчим хүч” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь 14 ажилтантай сумын төвийн албан газар, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдсэн халаалтаар хангаж байна. Говь-Алтай аймагт цөөхөн байдаг нэгдсэн халаалттай суурин юм.
Далайн түвшнээс дээш 1600-1800 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд уул, тал, хөндий, уужим, тавиун хотгор, хонхор хосолсон газрын гадаргуутай. Сумын нутаг дэвсгэр нь газрын дүрс мужлалын хувьд алтайн уулархаг их муж, Говийн их мужид хамаарна. Газар хөдлөлийн эрчим 5 балл. Говь-Алтай аймгийн баруун хойд хэсэгт Улаанбаатар хотоос 1177км, Аймгийн төвөөс 217 км зайд байрладаг.Говь-Алтай аймгийн Баян-Уул, Шарга , Төгрөг, Тонхил, Ховд аймгийн Дарви сумдтай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -23,2 С7 дугаар сарын дундаж температур +21,9 Сжилийн дундаж салхины хурд 3,7 м/сжилийн хур тундасны нийлбэр 53,8 мм