Говь-Алтай аймгийн Дэлгэр сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Хантайшир уулын аймгийн Хантайшир уулын хошуу.Бүтэц зохион байгуулалтын хувьд Баян-өндөр, Баянуурал, Баянсан, Баянхонгор багууд, Гуулин тосгон гэсэн бүтэцтэй газар нутгийн хэмжээ 662507 га талбайг хамран оршдог 2960 хүн амтай Говь-Алтай аймагтаа хүн амаараа 2-рт ордог.
Далайн түвшнээс дээш 2750-3100 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл мужид хамаардаг учир мал аж ахуй газар тариалан эрхлэхэд тохиромжтой.Газар хөдлөлийн эрчим 7 балл. Говь-Алтай аймгийн зүүн урд хэсэгт: Улаанбаатар хотоос 900 км, Аймгийн төвөөс 90 км зайд байрладаг.Завхан аймгийн Шилүүстэй,Отгон, Баянхонгор аймгийн Баянбулаг, Хүрээмарал, Бууцагаан өөрийн аймгийн Чандмана, Бигэр Тайшир сумдтай хиллэдэг.
Цаг уурын нөхцөлХуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур Агаарт -25,5 хөрсөндөө-26,2С7 дугаар сарын дундаж температур Агаарт +20,1 хөрсөндөө 26,7Сжилийн дундаж салхины хурд 4-9 м/сжилийн хур тунадасны нийлбэр 121,1 ммӨдөр шөнийн халуун хүйтний зөрүү 10 хэмЖилийн дунджаар 248,3 мм тунадас унадаг.