ГОВЬ-АЛТАЙ - БИГЭР

Говь-Алтай аймгийн Бигэр сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Засагт хан аймгийн Номун хан Хутагтын хошуунд харъяалагдаж байжээ.Мянгай, Урт, Бурхан буудай, Их булаг, Хүрэмт гэсэн 5 баг, 632 өрх, 2167 хүн амтай.
Бигэр сум
Бигэр сумын нутаг дэвсгэр нь Монгол орны физик газар зүйн мужлалаар Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн зүүн хэсгийн тойрогт багтана. Монгол Улсын баруун хязгаарт Алтайн нурууны урд хэсэгт говийн бүсэд багтаж Бурхан буудай, Сэрхийн нурууны сав газарт говь, хоолой, бэл, тал, уул нуруу хосолсон нутагт оршдог. Говь-Алтай аймгийн зүүн өмнө хэсэгт:Улаанбаатар хотоос 960 км,Аймгийнхаа төвөөс 108 км зайд байрладаг. Баруун урд талаараа Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Цогт, хойд талаараа Халиун, Есөнбулаг, Зүүн талаараа Дэлгэр, урд талаараа Чандмань сумдтай хиллэдэг. 

Хуурай, хур тунадас багатай, халуун зунтай, Хур тунадас багатай, хүйтэн өвөлтэй.1 сарын дундаж температур-20С07 сарын дундаж темпратур +25С0Жилийн дундаж салхины хурд 4-6 м/секЖилийн хур тунадасны нийлбэр 150-200мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0