Говь-Алтай аймгийн Баян-Уул сум 1942 онд байгуулагдсан. Хуучнаар Засагт хан аймгийн Баатар засгийн хошуу Алтан гадас, Баянговь, Баянбогд, Баянхайрхан Хүйсийн говь, Чандмана хайрхан гэсэн 6 багийн нийт 775 өрхөд 3079 хүн амьдардаг. Баян-Уул сум 2010 онд эдийн засгийн 2010-2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна.
Далайн түвшнээс дээш 1500-3000 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Ургамал газарзүйн мужлалаар Евроазийн хээрийн мужийн Монгол-Алтайн уул хээр, их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрогт хамаарна. Газар хөдлөлийн эрчим 8 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр. Говь-Алтай аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 1147 км, Аймгийн төвөөс 146 км зайд байрладаг.Говь-Алтай аймгийн Шарга, Жаргалан, Дарви, Хөхморьт сум, Завхан аймгийн Дөрвөлжин, Ховд аймгийн Дарви сумуудтай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, өвөлдөө цас ихтэй.1 дүгээр сарын дундаж температур -24 С7 дугаар сарын дундаж температур +25 Сжилийн дундаж салхины хурд 4-9 м/сжилийн хур тундасны нийлбэр 154.2 мм