11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ДАРХАН УУЛ - ОРХОН

Дархан-Уул аймгийн Орхон сум нь анх 1968 онд Орхон Шарын голын бэлчирт одоогийн Сэлэнгэ аймгийн харъяанд Орхон Шарын голын Жимс, Ногоо, Сүүний САА нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд 1974 онд Сэлэнгэ аймгийн харъяалалаас гарч тухайн үеийн Дархан хотын Орхон хороо, улмаар 1994 онд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр Баян-Өлзийт, Энхтал гэсэн хоёр багтайгаар Орхон сум болж өөрчлөн байгуулагдсан. 2012 оны эцсийн байдлаар 961 өрх, 3277 хүн амтай, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхэд нэн тохиромжтой, үржил шим сайтай хүрэн бор хөрстэй 1300 гаруй га газар төмс, хүнсний ногоо тариалдаг.

Хангай, Ойт хээрийн бүс нутаг Хараа-Орхон-Ерөө-Шарын голын сав газарт багтдаг. далайн түвшнээс дээш 707 м харьцангуй нам дор газар байрладаг. Хөрс нь ургамлын бүрхэвч олон янз бөгөөд элсэнцэр, хөнгөн шавранцар, хүрэн бор зонхилдог газар тариалан эрхэлхэд тохиромжтой. уст цэгийн тооллогоор гүний худаг 30, гол 4, нуур 2, услалтын систем 2, булаг 5, далан 1, цэвэрлэх байгууламж 1, энгийн уурхайн худаг 365, нийт 400 уст цэг тоологдсон. лаанбаатар хотоос 275 км, -    Аймгийн төвөөс 45 км зайд байрладаг.Газар зүйн байршлын хувьд аймгийнхаа хоймор талд Сэлэнгэ аймгийн Жавхлант, Хушаат, Зүүн бүрэн сум, Шаамар сумын Дулаанхаан тосгонтой хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.-    1 дүгээр сарын дундаж температур-С-    7 дугаар сарын дундаж температур+С-   Жилийн дундаж салхины хурд 6-8м/с-   Жилийн хур тунадасны нийлбэр 17,6 мм

Хөгжлийн Индекс

ТОО
0
0
0