Говьсүмбэр аймгийн Шивээговь сум нь хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошууны төв хэсэг, үндсэн нутаг нь юм. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1989 оны 8-р сарын 08-ны өдрийн 127-р зарлигаар тус хотхоныг Дорноговь аймгийн харъяанд Шивээговь хороо болгон Засаг захиргааны анхны нэгж байгуулснаар сумын тулгын чулуу тавигдсан байна. 1994 оны 8 дугаар сард Говьсүмбэр аймаг байгуулагдаж Шивээговь хороог сум болгон өөрчилсөн байна. Одоо Шивээговь сум нь 2 багтай, 967 өрх, 3000 хүн амтай.
Нутгийн байгалийн бүтэц нь дов толгод бүхий тал хээрийн бүсэд оршдог, далайн түвшнээс дээш 1172.3 метрт өргөгдсөн.
Говьсүмбэр аймгийн зүүн урд хэсэгт : - Улаанбаатар хотоос 275 км - Аймгийн төвөөс 35 км зайд байрладагДорноговь аймгийн Даланжаргалан, Дундговь аймгийн Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумтай хиллэдэг.
• Эрс тэс хуурай уур амьсгалтай, хоногийн температурын хэлбэлзэл ихтэй.• 1 дүгээр сарын дундаж температур -23С• 7 дугаар сарын дундаж температур +28С• Жилийн дундаж салхины хурд 8-15 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр 200-250мм