11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ГОВЬСҮМБЭР - СҮМБЭР

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум нь хуучнаар Сэцэн хан аймгийн Боржигин Сэцэн вангийн хошууны төв хэсэг, үндсэн нутаг нь юм. Улсын Бага хурлын 1991 оны 6-р сарын 21-ны өдрийн 46 тоот тогтоолоор Чойр хот байгуулагдахад тус хотын Сүмбэр хороо, Улсын Их хурлын 1994 оны 32 дугаар тогтоолоор Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг байгуулагдахад тус аймгийн Сүмбэр сум болсон. Сүмбэр сум нь засаг захиргааны 6 багтай, 1,2,3 дугаар баг нь сумын төвд, 4,5,6 дугаар баг нь хөдөөд байдаг. 2012 оны жилийн эцсийн хүн ам, малын тооллогоор 3271 өрх 11279 хүн ам , 165819 толгой мал тоолуулсан байна.
Шилэн данс
Далайн түвшнээс дээш 1000 – 1200 м өргөгдсөн. Нийт нутаг дэвсгэрийн 366819 га нь ХААхуйн, 1680 га нь Хот тосгоны суурины, 1588.6 га нь зам шугам сүлжээний, 731.3 га нь усны сан бүхий эдэлбэр газар байдаг. Сум нь нийт 376819 га нутаг дэвсгэртэй. 
Аймгийн төв хэсэгт: Улаанбаатар хотоос 220 км,  аймгийн төвийн сум.Дорноговь аймгийн Даланжаргалан, Хэнтий аймгийн Дархан, Дэлгэрхаан, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Төв аймгийн Баянжаргалан болон өөрийн аймгийн Баянтал, Шивээговь сумдтай хиллэдэг.

Цаг агаарын хувьд эрс тэс , уур амьсгалтай. Зундаа нилээд халуун, өвөлдөө хүйтэн, жилийн ба хоногийн температурын хэлбэлзэл ихтэй, улирлуудын шилжилт харьцангуй огцом солигддог. Энэ нь говь хээрийн завсрын бүсийн онцлог юм. • 1 дүгээр сарын дундаж хэм -13,80С• 7 дугаар сарын дундаж хэм +200С• Жилийн дундаж салхины хурд 4-6 м/с• Жилийн хур тунадасны нийлбэр 200-250мм
ТОО
0
0
0