ӨВӨРХАНГАЙ - БАЯН-ӨНДӨР

Өвөрхангай  аймгийн Баян-Өндөр сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу. Бөмбий, Батхаан, Өвөр зүлэгт, Хар тойром, Бумбат гэсэн  5 багийн  нийт 1219  өрхөд 4094 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 6-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог хүн амын нягтрал 1.3 хүн/га юм.

Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр нь газар зүйн мужлалын хувьд Хангайн уулархаг мужийн зүүн хэсэгт далайн түвшнээс дээш дундажаар 1500 метр өндөр өргөгдсөн бэсрэг уулстай хээрийн бүсэд хамаарагдана. Гадарга жигд биш, хойд талаараа уулархаг, дунд зэргийн өндөрлөгтэй, урд талдаа гадарга нь намхавтар, ухаа толгодорхог шинжтэй. Уулс нь шовх оройтой, эгц хажуутай, элэгдлээр үүссэн хурдас чулуулаг уулсын хажууг дунд хэсэгт нь хүртэл хучиж, өргөн хормой бэл үүсгэсэн нь онцлог юм.
Өвөрхангай аймгийн анхны жишиг сум Баян-өндөр
Уул нь бүхэлдээ говь маягийн уулсад багтах бөгөөд 1700-2116 метр хооронд хэлбэлзэнэ. Хамгийн өндөр цэг нь нутгийн баруун хойд хэсэгт орших “Модон овоо” далайн түвшнээс дээш 2116 метр, хамгийн нам газар нь нутгийн зүүн өмнөд хэсэгт орших “Цайдам” нуурын хөндий далайн түвшнээс дээш 1459.5 метр.Нутгийн хөрсийг гадаргын хотгор гүдгэрийн харилцан адилгүй байдлаар нь:Уулын хөрс Уулс хоорондох хотгор, хөндийн хөрсНугын хужирлаг мараалаг хөрс гэж ангилна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0