ӨВӨРХАНГАЙ - БАТ-ӨЛЗИЙ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн зүүн захын хошуу. Өвт, Бүрэгтий, Улаан ам, Зөрүүлэг, Хүйтэн булаг  гэсэн  5 багийн  нийт  2087 өрхөд 6616 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 4-т ордог
БАТ-ӨЛЗИЙ СУМАНД /COVID-19/ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,  БЭЛЭН БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАНГАЖ БАЙГААД ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.
242.8 мянган га газар нутагтай.  Ойт хээрийн бүсэд харъяалагддаг. Далайн түвшнээс дээш 1643-3099 м өргөгдсөн. Газар нутгийн нийт талбайн 40 орчим хувь  нь бэлчээр, ой мод 40%, хад асга 16%, гол горхи 3%-ийг эзэлдэг ба нийт нутгийн 80 орчим хувь Байгалийн цогцолбор газарт хамрагдан тусгай хамгаалалтанд байдаг.
Өвөрхангай аймгийн баруун хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 450 км аймгийн төвөөс 140 км зайд байрладаг.Өвөрхангай  аймгийн Хужирт, Уянга, Архангай аймгийн Цэнхэр, Хотонт, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумтай хиллэдэг.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур - 12С7 дугаар сарын дундаж температур +16 Сжилийн дундаж салхины хурд 1.9 м/сжилийн хур тунадасны нийлбэр 294.4 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0