11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ӨВӨРХАНГАЙ - ГУЧИН-УС

Өвөрхангай аймгийн Гучин-ус сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Эрдэнэ-Үйзэн вангийн хошуу. Хөөвөр, Гучин, Аргалант, Аргуут гэсэн 4 багийн нийт 601 өрхөд 2235 хүн амьдардаг.
Тал дундах Гучин-Ус сум
Далайн түвшнээс дээш 1490 м өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны өврийн жижиг ухаа гүвээ толгодтой, говь тал хээр хосолсон бүсэд оршдог. Хамгийн өндөр цэг нь ‘’Аргалант уул’’ 1875 м өндөр. Хамгийн нам цэг нь “Монголын хоолой” 1560 м. Газар хөдлөлийн эрчим 7 балл.
Өвөрхангай  аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 520 км Аймгийн төвөөс 105 км зайд байрладаг. Өөрийн аймгийн Тарагт, Төгрөг, Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан сумдтай хиллэдэг.

Халуун зунтай, хүйтэн өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур -9С -14С7 дугаар сарын дундаж температур +17 - +22 Сжилийн дундаж салхины хурд 2.8 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 171.5 мм
ТОО
0
0
0