11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ӨВӨРХАНГАЙ - ӨЛЗИЙТ

Өвөрхангай аймгийн Өлзийт сум нь 1931 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Илдэн бээлийн хошуу.   Тус сум нь Борхошуу, Агуйт, Яргайт, Гуулин гэсэн 4 багтай. Нийт 764 өрхөд 2472 хүн амьдардаг. Хүн амын тоогоор сүүлээсээ 5-д газар нутгийн хэмжээгээр 10-т ордог.

Далайн түвшнээс дээш 2000 орчим метрийн өндөрт  өргөгдсөн. Тус сум нь хангайн нурууны зүүн үргэлжлэл өвөрт тал хээрийн бүсэд оршдог Ханги, Дулаан, Баруун Зүүн Өлзийт хайрхан зэрэг уул нуруудаар тойрсон нутаг. Төхөм, Жороо, Өндөр дэрс, Эхэн, дунд, адгийн цагаан зэрэг уужим тал хөндийтэй Сангийн далай, Зэгэстэй, Горхи, Хүйсийн гол, Баруун, зүүн цэгээн, Хойд урд дунд бөөр тойром, Мөрөн, Улаан  ам, Их, бага булаг, Яргайтын хайлан, Тахилагт, Асгат зэрэг хүн малын ундаа болсон нуур тойром, гялтагнуур жонш чулуун нүүрс зэрэг ашигт малтталтай.Нутгийн дийлэнх хэсгийг тал хээрийн бүс эзэлдэг. Ихэнх төлөв хүрэн хөрс, цөлөрхөг хээрийн хөрс зонхилдог.
Зургийн тодорхойлолт алга байна.
Өвөрхангай аймгийн Зүүн Хойд хэсэгт:•    Улаанбаатар хотоос 375 км•    Аймгийн төвөөс 92 км-ийн зайд Есөн зүйл, Сант, Баян-Өндөр, Зүүнбаян–Улаан, Хужирт зэрэг сумтай хил залгаа оршдог.Өлзийт сум нь далайн түвшнээс дээш дунджаар 2000 орчим метрийн өндөрт өргөгдсөн Хангай нурууны өмнөд биеийн бэсрэг уулс цав толгод бүхий нутагт орших бөгөөд чийглэг дулаан уур амьсгалтай. Нутгийн диилэнх хэсгийг тал хээрийн бүс эзэлдэг бөгөөд нутгийнхаа хойгуур багахан хэсгээр шинэс бүхий зураа ойтой. Их төлөв хүрэн хөрс цөлөрхөг хээрийн хөрс зонхилдог нь хөрсний хувьд газар тариалан мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд тохиромжтой нутаг.

Эрс тэрс уур амьсгалтай зонхилох ургамал нь хялгана, ерхөг, хурдан цагаан. Хөрсний гадрага нь чулуурхаг цаг агаарын хувьд тогтуун биш хүйтэн сэрүүн үе үе хүчтэй салхи , шороон шуурга , цасан шуурга шуурдаг. 10 сараас 4 сар хүртэл нутгийн ихэнх хэсэг нь цасан бүрхүүлтэй байдаг. Өвлийн улиралд дундажаар 10-30 см цас унаж  -10 -28 градус хүрч хүйтэрдэг. 5 сар гаргаж дулаарч  10 сарын эхээр хүйтэрч эхэлдэг.  Зундаа 8-25 хэм дулаан  жилд дундажаар 200-260мм тунадас унадаг .1 дүгээр сарын дундаж температур -22С7 дугаар сарын дундаж температур +19Сжилийн дундаж салхины хурд 4-8 м/сжилийн хур тундасны нийлбэр 200-260 мм
ТОО
0
0
0