Өвөрхангай аймгийн Богд сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшин хошуу Өлзийт хошуу, Хөөвөр, Баяндөхөм, Гүн-ус, Далан, Ялаатай, Ховд гэсэн 7 багийн нийт 1385 өрхөд 5266 хүн амьдардаг.Хүн амын тоогоор аймгийн хэмжээнд 3 дугаарт, газар нутгийн хэмжээгээрээ 1-д ордог, аймгийн төвөөс хамгийн алслагдсан сум юм.
Далайн түвшнээс дээш 2376-3025 м өргөгдсөн Монгол Алтайн нурууны үргэлжлэлд багтдаг.Газар хөдлөлийн эрчим 6-8 балл.Сумын нутаг дэвсгэр нь Арц, Богдын уулархаг нурууд, гүвээ толгод, хээр тал, элсэн манхан хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Өвөрхангай аймгийн баруун урд хэсэгт Аймгийн төвөөс 210 км, Улаанбаатар хотоос 630 км зайд байрладаг.Тус сум нь Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо, Сэврэй, Баянхонгор аймгийн Баянлэг, Богд, өөрийн аймгийн Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус сумдтай хиллэдэг.
Өвөлдөө хүйтэн сэрүүн, зундаа ихээхэн халуун уур амьсгалтай.• Жилийн агаарын температурын дундаж 1,7 оС дулаан• 7-р сарын дундаж температур +17.9о С • 1-р сарын дундаж температур -15.8о С • Салхины дундаж хурд 2.8 м/с• Салхины их хурд заримдаа 24 - 40 м/сек хүрдэг• Жилийн хур тунaдасны нийлбэр 129 мм