Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум нь 1931 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Хан хөгшний хошуу. Шарга, Баянтээг, Өндөрхөмөг, Цагаан-овоо гэсэн 4 багийн нийт 1008 өрхөд 3653 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 10-д, газар нутгийн хэмжээгээр 9-д ордог.
Далайн түвшинээс дээш 1675-2988 м өндөрт өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Хангайн нурууны өвөр бэлийн уулсын мужид багтах өндөрлөг болон тал хээрийн бүсэд оршдог. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Өвөрхангай аймгийн баруун хэсэгт: Улаанбаатар хотоос 556 км, Аймгийн төвөөс 135 км зайд байрладаг.Баруун талаараа Баянхонгор аймгийн Өлзийт, хойт талаараа өөрийн аймгийн Уянга, зүүн талаараа Хайрхандулаан, урд талаараа Баруунбаян-Улаан сумдтай хиллэдэг.
Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.1 дүгээр сарын дундаж температур – 22.3С7 дугаар сарын дундаж температур +19.6 Сжилийн дундаж салхины хурд 3.0-3.6 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 122-224 мм