ӨВӨРХАНГАЙ - ТӨГРӨГ

Өвөрхангай аймгийн Төгрөг сум нь 1924 онд “Сайн төгрөг” гэдэг газар байгуулагдсан бөгөөд 1939 оны намар “Сайн төгрөг”-өөс нүүж Хоолт гэдэг газар төвлөрөн суурьшсан. Хуучнаар Сайн ноён  хан аймгийн Үйзэн вангийн хошуу. Тус сум нь 546688 га газар нутагтай, засаг захиргааны 5 багтай. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр аймагтаа 2 дугаарт ордог. Өөрийн аймгийн 4 сумтай, бусад 2 аймгийн 2 сумтай хиллэдэг. Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэл голлон эрхэлдэг. Төсвийн 7 байгууллага, хориод аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Хоолт, Их Ус, Мазар, Сайн төгрөг, Баян  гэсэн 5 багийн, нийт 805 өрхөд 2777 хүн амьдардаг. Нийт хүн амын 50.3 хувь нь эрэгтэйчүүд, 49.7 хувь нь эмэгтэйчүүд байна.
Төгрөг суманд ОНХС-гийн хөрөнгөөр 8 бүтээлч ажлыг хийв
Далайн түвшнээс дээш 1200-1696 м өргөгдсөн манхан толгодорхог тал газар юм. Хамгийн өндөр уул нь Зүүн захад орших 1696 м өндөр Ахар уул, нам цэг нь нутгийн урд захаар оршдог 1100 м орчим тал хээр газар юм.Сумын нутаг дэвсгэр нь тал хээр, говийн бүсийг багтаасан бүс бүр өөрийн онцлог хөрс ургамалтай бөгөөд таван хошуу мал өсөн үржихэд тохиромжтой.
Зундаа хуурай, дулаан уур амьсгалтай, өвөлдөө хур тунадас багатай, сэрүүн уур амьсгалтай.1 дүгээр сарын дундаж температур -26 С7 дугаар сарын дундаж температур +31 С жилийн дундаж салхины хурд 7-12 м/сжилийн хур тунaдасны нийлбэр 150-200 мм

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0