БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

Багахангай дүүрэг нь анх 1989 онд Улаанбаатар хотын Багахангай хороо болон байгуулагдаж, улмаар нийслэлийн алсагдсан дүүрэг болон өргөжиж, засаг захиргааны 2 хороотой 750 шахам өрхийн 3645 хүн амтай. Нийт малын тоо 10774.




Багахангай дүүрэг нь монгол улсын ннийслэл Улаанбаатраас зүүн урагш 90км-т, далайн түвшнээс дээш 1614 метр өргөгдсөн 14 мянган км2 нутаг дэвсгэртэй, баруун хойд талаараа Төв аймгийн Сэргэлэн сум, зүүн болон урд талаараа Баян сумтай хил залган оршдог. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэг юм.  


Тус дүүрэгт төсөвт байгууллага 14, нийслэлийн өмчийн үйлдвэрийн газар 4, ХХК11, хоршоо 2, нөхөрлөл 2 нийт 33 байгуллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, татварын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн төлөвлөгөөг бүрдүүлж байна.


Багахангай дүүрэг нь Улаанбаатар хоттой 107 км төмөр замаар, 90 км хатуу хучилттай хар замаар холбогдсон бөгөөд төмөр замын өртөөнд төмөр замаар жилдээ 15,0-16,4 тонн ачаа тээвэрлүүлж, транзит ачаа 3.7-4.1 сая тонныг дамжин өнгөрүүлж дунджаар сая орчим зорчигч дайран өнгөрдөг 2-р зэрэглэлийн өртөө юм.


Дүүргийн эрчим хүчний гол эх үүсвэр нь цахилгаан эрчим хүч бөгөөд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон 35.0 кв-ын 200.0 км урт цахилгаан дамжуулах шугамтай, 2500 квт-ын хүчин чадалтай 4-н дэд станц эзэмшин эрчим хүчээр жилдээ 160 сая төгрөгийн борлуулалт хийж байна.


Тус дүүрэг нь монглын төмөр замын дагуу тавигдсан шилэн кабельтай холбогдсон бөгөөд АТС-ын болон GSM системийн үүрэн телефон ашиглах бүрэн боломжтой, 10 вт-ын чадал бүхий интелсат системээр телевизийн нэвтрүүлэг хүлээн авдаг.

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0