ӨВӨРХАНГАЙ - ХУЖИРТ

Хужирт сум нь Илдэн бэйлийн хошууны хэсэг Автайсайн хааны хүү Бахарай баатар түүний хөвгүүн Цогт хун тайжийн ач Сутай Илдэнгийн албат байжээ.1725 онд Түшээт хан аймгаас 19 хошуу таслан Сайн ноён хан аймгийг байгуулахад Илдэн бэйлийн хошуу нь Сайн ноён аймгийн харъяанд орж Хужирт Аг сум үүссэн түүхтэй. 1931 онд Халуун-Ус сум нэртэйгээр Архангай аймгийн харъяанд байгуулагдаад 1934 оны 5-р сард Өвөрхангай аймагт шилжин 5 баг, 575 өрх, 2281 хүн ам, 53725 толгой малтай Хужирт сум нэртэй байгуулагдсан байна.Одоогоор 5 баг, 6750 хүн амтай, 145437 толгой малтай, хүн амын  тоогоор аймагтаа 4, малын тоо толгойгоор 9-р байранд, нутаг дэвсгэрийн хувьд аймагтаа хамгийн бага буюу 19-т орж байна. Хүн амын нягтаршил 3.9 хүн/га байна.

Сэмжид хужирт”-ын захирал уучлалт хүсч, мэдэгдэл хийлээ | News.MN

Сумын нутаг нь далайн түвшнээс 1700-2360 метрт өргөгдсөн. Өндөр Сант,  Мойлт, Гуа, Ац, Дулаан, Өвөрмодот, Ханги, Битүүхэй, Мухдаг зэрэг уул нуруу, Орхон, Хужирт, Бургас, Тээл, Харз зэрэг тунгалаг уст голууд, Олон бүрд, Хар бүрд, Бөөрөг зэрэг нуур цөөрмүүд, Үүрт, Шороот, Мойлт, Цувирай, Танхилагт зэрэг халуун рашаан, булгуудтай бөгөөд сумын төвдөө 39-60 хэмийн халуун рашааныг түшиглэсэн амралт сувиллын газартай билээ.Хужирт  сум нь Өвөрхангай аймгийн хойт хэсэгт хангай хээрийн бүсэд оршдог.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0