Монгол улсын түүх, соёлын өлгий, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий Орхоны хөндий дэх эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын туурийн залгаа байрлана. /Хархорин хот нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарйн 13-ны өдрийн өдрийн 256 дугаар тогтоолоор үр тарийны чиглэлийн “Хархорин” нэртэй сангийн аж ахуй байгуулагдсан./ Хүн амын тоогоор Өвөрхангай аймгийн 19 сумаас эхнээсээ 2-д, газар нутгийн хэмжээгээр 15-д ордог.
Хархорин сум нь монгол орны төв хэсэг Хангайн бүсэд нийслэл Улаанбаатар хотоос баруун зүгт 343 км,аймгийн төв Арвайхээрээс 138 км-ийн зайтай оршдог. Сумын нутаг дэвсгэрийн баруунаар Архангай аймгийн Хотонт, хойд талаараа мөн аймгийн Хашаант, зүүн урдуур өөрийн аймгийн Бүрд,Зүйл, урд талаараа Хужирт сумуудтай тус тус хиллэдэг.
Цаг уурын нөхцөл
Орхон голын сав дагасан хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй, орон нутгийн чанартай салхитай.
Ш 1 дүгээр сарын дундаж температур -25о С
Ш 7 дугаар сарын дундаж температур +20о С
Ш Жилийн дундаж салхины хурд 4,6 м/с
Ш Жилийн хур тундасны нийлбэр 353 мм