ӨВӨРХАНГАЙ - АРВАЙХЭЭР

Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууг 1707 онд сайн ноён Жамбын 2 дугаар хүү Цэрэндашид Сайн ноёны хошуунаас хошуу таслан өгч байгуулжээ. 1726-1727 оны үед Ганданпунцоглин хийд анх удаа Дэлгэрэхийн эхэнд модон дуган барьж, суурьшсанаар Арвайхээр хотын үүсэл хөгжлийн эхлэлийг эрдэмтэн, мэргэд  тодорхойлсон байдаг.

Арвайхээр суманд 14 хоногийн хатуу хөл хорио тогтоолоо

   1957 онд Дэлгэрэх сумын 1 дүгээр багийг өөрчлөн 6 хоринтой хороо захиргааг, БНМАУ-ын АИХурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 196 дугаар зарлигаар Арвайхээр хороог  *Хот*, Монгол Улсын Их Хурлын 1994 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн төвд Арвайхээр сум байгуулж, төв нь Арвайхээр хот  байхаар тус тус шийдвэрлэжээ. Улаанбаатар хотоос 430 км алслагдсан, хотын доторх авто замын сүлжээ, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, нийслэл Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон.

   Өнөөгийн Арвайхээр сумын нийт нутаг дэвсгэр 17303 га, эрс тэс уур амьсгалтай. Нийт нутгийн 62.1 хувь нь хот суурингийн, 37.9 хувь нь бэлчээрийн эдэлбэр газар юм. Гол мөрний хувьд Онгийн гол нутгийн зүүн, Дайргын гол урд хэсгээр урсдаг. Тарагт сумын нутаг дэвсгэр дээр байрладаг. 

Байгалийн үзэсгэлэнт Хүйсийн 8 нуураас 90 км, Улаан цутгалангаас 170 км зайд оршдог учир аялал жуулчлалын салбар илүү хөгжсөн, нутаг юм.  Газар хөдлөлийн эрчим 7 балл.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0