ХӨВСГӨЛ - ШИНЭ-ИДЭР СУМ

Шинэ-Идэр нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт нутаг дэвсгэр нь 2,050 км² байдаг бөгөөд үүний 1,700 км² нь бэлчээр. 2000 оны байдлаар сумын хүн ам 4348 байсны дийлэнхи нь халх ястан байв. Сумын төвийн албан ёсны нэр Эрдэнэт бөгөөд Мөрөн хотоос зүүн өмнө зүгт 123 км, Улаанбаатар хотоос 839 км зайтай оршдог.

 Шинэ-Идэр сум 1923 онд Цэцэрлэг Мандал Уулын аймгийн Чандмань-Өлзийт Далайн хошууны Чандмань сум гэж байгуулагдаж байв. 1931 онд шинээр байгуулагдсан Архангай аймгийн Чандмань сум болсон. 1942 онд Хөвсгөл аймгийн нэг хэсэг болсон бөгөөд 1956 онд Шинэ-Идэр нэртэй болжээ. 1954 онд байгуулагдсан Жаргалын Зам нэгдэл тус суманд 1990 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0