Чандмань-Өндөр сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,490 км² нутагтай. 2000 оны байдлаар
3036 оршин суугчтай байв. Сумын төв Хөхөө нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн хойно 138 км, нийслэл Улаанбаатараас 758 км зайд оршино.
1931 онд Хөвсгөл аймагтай хамт байгуулагдсан. 1933 оны байдлаар 816 өрхийн 2,300 хүн, 42,000
орчим толгой мал тоологджээ. 1956 онд сумыг Цагаан-Үүр суманд нэгтгээд, 1959 онд буцааж салгасан байна.
1952 - 1990 онд тус суманд "Лениний алдар" нэгдэл ажиллаж байв. Тус суманд байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэйн дээр гадаад, дотоодын жуулчид ихээр зоридог.