Тосонцэнгэл сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 2,050 км² газар нутгийн 1,800 км²
нь бэлчээр болно. 2000 оны байдлаар Тосонцэнгэл суманд 4,161 хүн амьдарч байв.
Сумын төв Цэнгэл нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн өмнө зүгт 64 км, нийслэл Улаанбаатараас 607 км алслагдан оршино. 1931 онд
Хөвсгөл аймаг анх байгуулагдахад Тосонцэнгэл сум бий болжээ. 1933 оны байдлаар
842 өрхийн 3,100 хүн, 99,000 орчим толгой малтай байв. 1956 онд "Ардын
Зориг" нэгдэл тус суманд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаад
1990 онд татан буугдсан байна.