ХӨВСГӨЛ - ЦАГААННУУР СУМ
Цагааннуур нь Хөвсгөл аймгийн сум юм. Тус сум нь засаг захиргааны Төвийн, Тайга гэх 2 багтай, 5,410 км² газар
нутагтай.
2000 оны байдлаар хүн ам нь 1,317 байсны ихэнх нь дархад ястан болно. Мөн 269 цаатан байв. Гадна, дотнын жуулчид ихээр зорьдог байгалийн үзэсгэлэнт газар ихтэй сум юм. Сумын төв Гурвансайхан Доод Цагаан нуурын эрэг дээр, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 279 км, нийслэл Улаанбаатараас 1048 км алслагдан оршино. Цагааннуур сумыг 1985 онд Рэнчинлхүмбэ сумаас таслан байгуулжээ.
Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай
Буцах