ХӨВСГӨЛ - УЛААН-УУЛ СУМ

Улаан-Уул сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Аялагч, жуулчидын зорин очих байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй сум юм. 10,000 орчим км² газар нутагтай. Засаг захиргааны Шивлэг, Тоом, Мунгараг, Соёо, Төгөл гэсэн 5 багтай. 2000 оны байдлаар 3,726 хүн оршин суудгийн олонхи нь дархад ястан болно.

Сумын төв Төгөл нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 171 км, нийслэл Улаанбаатараас 942 км зайд оршино. Улаан-Уул сумыг 1933 онд Баянзүрх сумын ихэнх нутгийг тасалж байгуулжээ. 1956 - 1990 онд "Жаргалант Амьдрал" нэгдэл тус суманд байв


Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0