Түнэл сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 3,580 км² газар нутагтайгаас гуравны
нэг орчмыг нь ой эзлэнэ. 2000 оны байдлаар 4,556 иргэнтэй. Сумын төв Булаг нь аймгийн төв Мөрөнгөөс зүүн хойш 46 км, нийслэл Улаанбаатараас 667 км зайд оршино.
Түнэл сумыг анх
1952 онд Бүрэн, Тосонцэнгэл, Эрдэнэбулган, Алаг-Эрдэнэ сумуудаас таслан байгуулжээ. 1956 онд Бүрэнтогтох суманд нийлүүлсэн ч 1959 онд дахин зохион
байгуулжээ. 1938 онд тус сумын нутагт "Хар Усны Жингийн"нэгдэл байгуулагдсанаас хойш "Алтан Тариа",
"Хөдөлмөр", "Эгийн Долгио" зэрэг хэд хэдэн нэгдэл
байгуулагдаж, улмаар 1956 онд бүгд нэгдэж "Ялалт" нэгдэл
байгуулагдаж, 1990 он хүртэл ажиллажээ. Хөвсгөл аймгийн Түнэл сум нь байгалийн үзэсгэлэнт газар ихтэйн