ХӨВСГӨЛ - ТАРИАЛАН СУМ

Тариалан сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 3,431 км² газар нутгийн 1,582 км² нь бэлчээр, 167 км² нь тариалангийн талбай (Хөвсгөл аймгийн нийт тариалангийн талбайн 74%) болно. Сумын хүн ам 2011 онд 5,975, 2012 онд 5965, 2014 онд 5,748,2017 онд 6096 байгаа нь Хөвсгөл аймагтаа аймгийн төв Мөрөнг эс тооцвол хамгийн том сум болж байна. Сумын төв Бадрах нь 2017 оны байдлаар 3149 оршин суугчтай. Сумын төв нь Мөрөнгөөс зүүн зүгт 160 км, нийслэл Улаанбаатараас 521 км зайд оршино. Мөрөн болон УБ хоттой хатуу хучилттай замаар холбогдсон. 1921 оны 8 сард одоогийн Тариалан сум болон Булган аймгийн Тэшиг сумын нутгийн заагт Барон Унгерн баривчлагдаж байсан түүхтэй.

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Тариалан сум бий болжээ. 1933 оны байдлаар 908 өрхийн 3,000 орчим оршин суугч, 50,000 орчим толгой малтай байв. 1937 онд хадуурын бригад бий болж, 1938 оноос газар тариаландаа трактор ашиглах болжээ. 1943 онд сангийн аж ахуй үүссэн байна. 1992 оноос сангийн аж ахуй хувьчилагдаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0