ХӨВСГӨЛ - МӨРӨН СУМ

Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь 1933 онд байгуулагдсан, хуучнаар Сайн ноён хан аймгийн Ахай засгийн хошуу. 13 багийн нийт 10570 өрхөд 37794 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас 1-д, газар нутгийн хэмжээгээр 24-д ордог, хүн амын нягтралаар хамгийн өндөр 5.49 хүн га нутаг дэвсгэртэй томоохон сум юм.

Хөвсгөл аймгийн төв хэсэгт: Улаанбаатар хотоос 790 км зайд байрладаг. Өөрийн аймгийн Бүрэнтогтох, Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл сумтай хил залган оршдог.  Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Эх орны хойморт орших экологийн эмзэг орчин бүхий уул, тал, хээр, говь, цөл хосолсон хангайн бүсийн салбар уулсуудын дунд, Дэлгэрмөрөний хөндий, Дулаанхаан уулын өвөрт далайн түвшнээс дээш 1490-1550 метрийн өндөрт оршдог.Газар хөдлөлийн эрчим 7 балл. Хөвсгөл аймгийн Мөрөн сум нь гадаад дотоодын жуулчид дайран өнгөрдөг гадаадын 7000 дотоодын 1500 орчим жуулчид Мөрөн сумаас хэрэгцээтэй зүйлээ хангадаг. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0