Хөвсгөл аймгийн Их-Уул сум нь 1931 онд
байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Ахай Бэйсийн хошуу. Шивээ,
Асгат, Их-Уул, Мандал, Сэлэнгэ гэсэн 5 багийн нийт 1166 өрхөд 4060 хүн
амьдардаг.Хүн амын тоогоор Хөвсгөл аймгийн 24 сумаас эхний 5-д, газар нутгийн
хэмжээгээр 21-д ордог. Хүн амын нягтралаар 49,8хүн га юм.
Хөвсгөл аймгийн Зүүн
хэсэгт: Улаанбаатар хотоос 559 км, аймгийн төвөөс 112 км зайд
байрладаг. Хөвсгөл аймгийн Тариалан, Эрдэнэбулган, Түнэл, Рашаант, Тосонцэнгэл,
Булган аймгийн Баян-Агт сумтай хиллэдэг. Өндөр уулын бүсэд
хамрагддаг. Далайн түвшнээс дундажаар 1050-1500 м өндөр боловч газар тариалан
эрхлэх хар хүрэн хөрсний бүтэцтэй. Ихэнх бэлчээр нутаг, хүн амын ундны усыг
голчлон байгалийн булаг горхиноос хангадаг. Монгол орны ургамал газар зүйн 3-р
мужлалд ордог бөгөөд шилмүүст навчит бут, сөөг, өндөр уулсын бүсэд ургадаг
хөвдөрхүү ургамал голлон ургадаг.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий
тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.