ЗАВХАН - ТОСОНЦЭНГЭЛ СУМ

Тосонцэнгэл нь Завхан аймгийн сум юм. Тус сум нь Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу, Баатар Бэйсийн хошууны нутгийг нэгтгэж 1923 онд байгуулагдсан.Дархан-Уул, Хайрхан, Улаан толгой, Рашаант, Баян-Улаан, Идэр, Оргих гэсэн 7 баг, 2416 өрх, 8538 хүн амтай.Хүн амын тоогоор аймгийн 24 сумаас эхний байрт, газар нутгийн хэмжээгээр 3-рт ордог, хүн амын нягтрал нь 0.016 хүн/га сум юм. 

Завхан аймгийн зүүн хэсэгт: Улаанбаатар хотоос 850 км, аймгийн төвөөс 181 км, хилийн хамгийн ойр гарц хүртэл 350 км зайд байрладаг Завхан аймгийн Отгон, Идэр, Тэлмэн, Их-Уул, Архангай аймгийн Цахир, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул сумдтай хиллэдэг.  Далайн түвшнээс дээш 2232.7 км өргөгдсөн, физик газар зүйн хувьд Хангайн нурууны салбар нуруу Тарвагатайн нуруу, Булнай нурууг дамнан өндөр уулын бүсэд оршдог, геоморфо-логийн хувьд Идэр, Тэсийн голын ай савд багтдаг. Газар хөдлөлтийн эрчим 8.2 балл.Сумын нийт нутаг уулархаг, өндөр уулсын нугын хар, хүрэн шороот хөрс зонхилсон тул мал аж ахуй эрхлэх, Идэр, Хожуул голын хөндийгээр төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалахад тохиромжтой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0