ХӨВСГӨЛ - БҮРЭНТОГТОХ СУМ

Бүрэнтогтох сум нь Хөвсгөл аймгийн сум юм. Нийт 3,760 км² нутгийн 2,870 км² нь бэлчээр болно. 2005 оны байдлаар 4251 оршин суугчтай бөгөөд тэдгээрийн ихэнх нь халххотгойд ястнууд. Сумын төв Баян нь Дэлгэр мөрний хөндийд, аймгийн төв Мөрөнгөөс баруунш 51 км, нийслэл Улаанбаатараас 722 км зайд оршино. 1755-1756 оны Манжийн эсрэг бослогын удирдагч Хотгойдын Чингүнжав тус сумын нутаг Сангийн Далай нуурын хөвөөнд төржээ. Түүний өргөөний туурь сумын төвөөс урагшаа хэдхэн км-ийн зайд байдаг.

 Мөн 1877 онд Содномын Дамдинбазар Бүрэнтогтох сумын нутаг одоогийн Бүрэнхаан багийн төвд байх Жалханзын хүрээний Хутагтаар тодорч байсан түүхтэй. Тэрээр хожим Барон Унгерний байгуулсан засгийн газар болон Ардын засгийн газарт 2 ч удаа Монгол улсын ерөнхий сайдын албыг хашиж байсан билээ.

1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Бүрэнтогтох сум зохион байгуулагдсан. 1933 оны байдлаар 752 өрхийн 2,600 хүн, 90,000 орчим толгой мал тоологджээ. 1973 онд Бүрэн, Бүрэнхаан сумд татан буугдахад тэдгээр сумын зарим хэсэг нь Бүрэнтогтох суманд нэгдсэн байна.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0