11. МУ-ЫН АЙМАГ, СУМ ДҮҮРЭГ

ХӨВСГӨЛ - БАЯНЗҮРХ СУМ

Баянзүрх нь Хөвсгөл аймгийн сум юм. 4,300 орчим км² газар нутагтай, үүнээс 2,600 км² нь бэлчээр болно. 2000 оны байдлаар тус сум 4202 оршин суугчтай байсны ихэнх нь дархад ястан байв. Сумын төв Алтрага нь Алтрага болон Бэлтэс голын бэлчирт, Дэлгэр мөрний ойролцоо, аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 127 км, нийслэл Улаанбаатараас 798 км зайд оршино.

 Хөвсгөл аймаг 1931 онд байгуулагдахад Баянзүрх сум зохион байгуулагдсан. 1933 онд тус сумын ихэнх хэсгийг таслаж, 
Улаан-Уул сумыг байгуулжээ. Тэр жилийн тооллогоор Баянзүрх сум нь 499 өрхийн 1,100 оршин суугч, 49,000 орчим толгой малтай байв. 1952 - 1990 онд Баянзүрх суманд "Соёл" нэгдэл үйл ажиллагаа явуулж байлаа.

ТОО
0
0
0