ХӨВСГӨЛ - АРБУЛАГ СУМ

Арбулаг сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 3,360 орчим км² нутагтайгаас 3,120 км² орчим нь бэлчээр болно. 2000 оны байдлаар 4478 оршин суугчтай бөгөөд хотгойддархад ястнууд зонхилох хувийг эзэлнэ. Сумын төв Мандал нь аймгийн төв Мөрөнгөөс баруун хойш 75 км, нийслэл Улаанбаатараас 742 км зайд оршино. 1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад Арбулаг сум зохион байгуулагджээ.

 1933 оны байдлаар 911 өрхийн 3,200 хүн, 106,000 орчим малтай байв. 1959 онд Арбулаг болон Алаг-Эрдэнэ сумдаас Сүмбэр сум тасран гарсан ч удалгүй Арбулаг суманд эргэн нэгджээ. Тус сумын нутагт 1939 онд "Сөртийн нэгдэл" байгуулагдаж, хожим "Мандал" нэгдэл болон нэрээ өөрчилсөн аж.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0