ТӨВ - ЭРДЭНЭ СУМ

Эрдэнэ сум нь Төв аймгийн сум юм.  Төв аймгийн Эрдэнэ сум 1924онд Туул, Булнайн отог нэртэй байгуулагдаж БНМАУлсын бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хэд хэдэн отог нийлж өргөжин сум болсон түүхтэй. Өгөөмөр, Чулуут, Баянтуул, Хушинга, Тамган гэсэн  5 багийн нийт 1291 өрхөд 3762 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Төв аймагтаа эхний 5-д, газар нутгийн хэмжээгээр 1-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ хүн амын нягтрал 213,6 хүн/га/  сум юм.

Улаанбаатар хотоос 77 км, Аймгийн төв Зуунмод сумаас 97 км зайд байрладаг. Төв аймгийн Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Сэргэлэн, Батсүмбэр сумдтай болон Улаанбаатар хотын Налайх дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай тус тус хиллэдэг.

Далайн түвшинээс дээш 1500-2800 м өргөгдсөн. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хойд хэсгийн сэрүүн бүсэд багтдаг бөгөөд хээр тал, ой хөвч, тайга зонхилсон бага Хэнтийн уулс, их ой хөвчийн төв хэсэгт оршдог. Газар хөдлөлтийн эрчим 5-6 балл.Сумын нутаг дэвсгэрийн 53.7 хувь нь малын бэлчээр, хадлан тариалан, 43.5 хувь нь ой тайга эзэлдэг. Шилмүүсэн болон навчит модны өтгөн ой шугуйтай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0