Угтаалцайдам сум нь Төв аймгийн сум юм. Тус
сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Халиугчин
Боролзой хошуу. Талын-Уул, Асгат, Хар чулуут гэсэн 3багийн нийт 756 өрхөд 2583
хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 6-д, газар
нутгийн хэмжээгээр 26-д ордог хүн амын нягтралаар хамгийн өндөр 5.49хүн/га сум
юм.
Төв аймгийн баруун хойд
хэсэгт: Улаанбаатар хотоос 147 км, Аймгийн төвөөс 192км зайд байрладаг.Төв
аймгийн Баянхангай, Цээл, Заамар, Лүн, Жаргалант, Баянцогт сумдтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1160 м өргөгдсөн. Газрын
гадаргын өндөр харилцан адилгүйгээс 900-1700 м байдаг Эх газрын эрс тэс уур
амьсгалтай Баруун болон өмнөд хэсгээр тэгшивтэр гадаргатай уул нурууг
тусгаарласан Тээл, Цээл,Ятуутын хөндийн оршино Хамгийн том гол нь Халиугчин 7
км урсдаг Өвөр асгат, Ар-Асгат, Долоон тэмээт, Сондуул, Зүлэгт, Номт, Сэвсүүл
зэрэг булаг шандтай Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын бүс нутаг нь ойт
хээр ба хээр талын завсрын төв бүсэд оршдог Мал аж ахуй болон газар тариалан
эрхлэхэд тохиромжтой.