ТӨВ - СЭРГЭЛЭН СУМ

Сэргэлэн сум нь Төв аймгийн сум юм.  Тус сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Дархан гүний хошуу. Баян бүрд, Хайрхан, Хөшиг, Эрдэнэ-Уул, Авдар гэсэн  5 багийн  нийт  725 өрхөд 2028 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймагтаа 17-д, газар нутгийн хэмжээгээр  эхний 5-д ордог.  

Төв аймгийн зүүн урд  хэсэгт: Улаанбаатар хотоос 62  км, Аймгийн төвөөс 18 км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуун мод, Алтанбулаг, Эрдэнэ, Баян, Баянцагаан сумтай хиллэдэг. Далайн түвшинээс дээш 1000-1500 м өргөгдсөн. Газар хөдлөлийн эрчим 6,5-7 балл.      Төв аймгийн Эрдэнэ, Баян, Баянцагаан, Зуун мод, Алтанбулаг гэсэн таван сум, Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай гэсэн дөрвөн дүүргээр хүрээлэгдэг. Сумын нутаг   дэвсгэрийнх нь 16,4 хувийг ой мод, 36,5 хувийг хээрийн бүс эзэлдэг. Нутгийн хойд хэсгийн уулын өргөн хөндийнүүд нь газар тариаланд тохиромжтой хүрэн бор хөрстэй, өмнөд хэсэг нь гүвээ толгод бүхий тал хээр газар юм. Хэрлэн, Туул зэрэг том болон жижиг голуудтай. 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0