ТӨВ - СҮМБЭР СУМ

Сүмбэр сум нь Төв аймгийн сум юм. Тус сум нь хуучинаар Түшээт Хан аймгийн Баатарвангийн хошуу, Ардын хувьсгалаас хойш Төв аймгийн Жаргалант сум, САА-н бригад байсан. БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1977 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Төв аймгийн Сүмбэр сум, Октябрь САА байгуулагдсан. Одоо тус сум нь Сүмбэр, Жавхлант  гэсэн 2 баг, нийт 535 өрх, 1823 хүн амтай.

 Төв аймгийн  хойд хэсэгт: Улаанбаатар хотоос 169 км, аймгийн төвөөс 204км зайд байрладаг. Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон сум болон Төв аймгийн Жаргалант сумтай хиллэдэг. Улаанбаатар - Дарханы төв замаас 11 км, төмөр замаас 18 км зайд оршдог Дархан Сэлэнгийн ЦШС-д холбогдсон төвлөрсөн эрчим хүчтэй зам харилцаа, дэд бүтэц сайтай. Нийт хүн амын 84 хувь нь сумын төвд амьдардаг.

Далайн түвшинээс дээш 890-1375 м өргөгдсөн.Физик газар зүйн хувьд Хангайн нурууны шувтарга, Сэлэнгийн сав, тал хээрийн бүсэд багтдаг. Газар хөдлөлийн эрчим 3.6 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, элсэнцэр хүрэн хөрстэй, мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0