Өндөрширээт сум нь Төв аймгийн сум юм. Тус сум
нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн Зоригт вангийн
хошуу. Баянтуул, Хайрхан, Уянга, Сант гэсэн 4 багийн нийт 597 өрхөд
1844 хүн амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн 26 сумаас эхнээсээ 20-д, газар
нутгийн хэмжээгээр 11-д ордог. Сүүлийн жилүүдэд шилжин ирэх иргэдийн сонирхол
харьцангуй нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.
Төв
аймгийн баруун өмнөд хэсэгт: Улаанбаатар хотоос 188 км,
Аймгийн төвөөс 235 км зайд байрладаг. Улаанбаатар хот болон Төв аймгийн Эрдэнэсант,
Лүн, Алтанбулаг, Бүрэн, Баян-Өнжүүл сумтай хиллэдэг. Далайн түвшнээс дээш 1000-1500 м өргөгдсөн.
Газарзүйн хувьд тал хээрийн бүсэд хамаарагддаг. Төв аймгийнхаа баруун өмнөд
хэсэгт оршдог. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ
толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд
тохиромжтой.