Лүн нь Төв аймгийн сум юм. Төв аймгийн Лүн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт
хан аймгийн Мэргэн алтганатай нэрээр байгуулагдсан. Цагаан-Уул, Өгөөмөр, Төв
гэсэн 3 багийн нийт 787 өрхөд 2588 хүн амьдардаг.Хүн амын
тоогоор Төв аймгийн 27 сумаас 18-д, газар нутгийн хэмжээгээр 12-д ордог,
хүн амын нягтралаар дунд зэрэг сум юм.
Төв аймгийн баруун хэсэгт: Улаанбаатар хотоос 135 км,
Аймгийн төвөөс 175 км зайд байрладаг.Улаанбаатар хот болон Төв аймгийн
Алтанбулаг, Өндөрширээт, Заамар, Угтаал, Баянхангай, Эрдэнэсант, Булган аймгийн
Баяннуур, сумдтай хиллэдэг. Далайн төвшнөөс дээш 1500-1700 м өргөгдсөн. Физик газар зүйн
хувьд Хэнтийн нурууны захын уулсын мужид, геоморфологийн хувьд Орхон-Сэлэнгийн
бэсрэг уулсын Туулын дэд мужид багтдаг. Газар хөдлөлийн эрчим 7 балл.Сумын
нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр, мал аж ахуй болон газар
тариалан эрхлэхэд тохиромжтой.