Дэлгэрхаан сум нь Төв аймгийн сум юм. 1712 онд Түшээт хан Чахуйндоржийн 4-р хүү Цэрэнпилд хошуу
салган захируулсан нь одоогийн Төв аймгийн Дэлгэрхаан сум юм. Түүнээс хойш
Мишиг гүний хошуу гэсэн нэрийг 1923 онд өөрчлөн ардын түр цагийн хурлыг
байгуулж Дэлгэрхаан уулын хошуу гэж нэрлэн нутгийн захиргааны сонгууль явуулж
Засаг даргаар Цэрэннадмид сонгогдсон байдаг.Дуут-Хуримт, Давст, Тарган
гэсэн 3 багийн нийт 507 өрхөд 1649 хүн ам амьдардаг.Хүн
амын тоогоор Төв аймгийн сумдаас эхнээсээ 22-д, газар нутгийн хэмжээгээр
14-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/.
Төв аймгийн баруун хойд хэсэгт:
Улаанбаатар хотоос 318 км, Аймгийн төвөөс 234 км зайд байрладаг. Төв
аймгийн Бүрэн, Эрдэнэсант, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум болон Өвөрхангай
аймгийн Баян-Өндөр, Бүрд сум гэсэн 5 сумтай хиллэдэг. Аймгийн захын сум юм.
Далайн түвшинээс дээш 1570 м
өргөгдсөн. Хангайн нурууны шувтрах үзүүр Дэлгэрхаан, Тарамцаг, Угалз Гурван
өндөр, Баян-Өндөр, Өршөөлт, Долоон зэрэг томоохон уулууд Гүн нуур, Халзан,
Гурван тарган, Их бага хөшөөт зэрэг нуур голуудтай эмчилгээ сувилгааны журмаар
хэрэглэдэг Хүрхэрээ, Саарал морьт, Давстын нуур зэрэг рашаан ус байдаг. Газар
хөдлөлийн эрчим 6 балл.Сумын нутаг дэвсгэр нь тал хээрийн бүсэд хамаардаг
бөгөөд мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой.