ТӨВ - БҮРЭН СУМ

Бүрэн сум  нь  Төв аймгийн сум юм Төв аймгийн Бүрэн сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Түшээт хан аймгийн зоригт вангийн хошуу. Төхөм, Баянцогт, Монгол, Эрдэнэхангай, Булангаа гэсэн 5 багийн 841 өрхөд 3090 хүн ам амьдардаг.Хүн амын тоогоор Төв аймгийн сумдаас эхнээсээ 9-д, газар нутгийн хэмжээгээр 7-д  ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ .

 Төв аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 220  км, Аймгийн төв Зуунмодоос 190 км зайд байрладаг.Төв аймгийн Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт, Алтанбулаг, Баян-өнжүүл, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг сумтай хиллэдэг. Далайн түвшинээс дээш 1250-1730 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд тал хээрийн бүсэд багтдаг. Газар хөдлөлтийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь хангай говь хосолсон тал хээрийн бүсэд хамаардаг бөгөөд намгархаг, нам дор газартай бөгөөд газар тариалан, жимс жимсгэнэ, мал аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0